АШЧТ нь М-Си-Эс Группийн харьяа бүх компаниудад мэргэжилтэн болон менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын эхний шат билээ. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур юм.
Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн М-Си-Эс Группийн хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдах тул энэ тестийг нэг удаа авдаг билээ.
Таны ажилд орох хүсэлт болох анкет, CV-г хүлээн авсан компанийн хүний нөөцийн ажилтан тантай холбоо барьж сонгон шалгаруулалтын АШЧТ-ийг авах өдөр, цаг, байршлыг урьдчилан мэдэгдэх юм. Та шалгалтад өөрийн баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэг), балын харандаа, баллуур, тооны машин авч ирэхийг хүсье.
Одоогоор ажлын байр зарлагдаагүй байна.
Unit 1003, Central Tower, 10th floor, Sukhbaatar square, Sukhbaatar district-8, Ulaanbaatar 14200, Mongolia
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart