АШЧТ нь М-Си-Эс Группын харьяа бүх компаниудад мэргэжилтэн болон менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын эхний шат билээ. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур юм.
Таны ажилд орох хүсэлт болох анкет, CV-г хүлээн авсан компанийн хүний нөөцийн ажилтан тантай холбоо барьж сонгон шалгаруулалтын АШЧТ-ийг авах өдөр, цаг, байршлыг урьдчилан мэдэгдэх юм. Та шалгалтанд өөрийн баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэг), балын харандаа, баллуур, тооны машин авч ирэхийг хүсье.