info@mcsestates.mn

7710-8088

Дэлхийн стандартыг Монголд

М-Си-Эс Эстэйтс ХХК нь 2011 онд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн менежментийн тэргүүлэгч компани юм. Бид үл хөдлөх хөрөнгийн түрээс, маркетинг, барилгын засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хамгаалалтын үйлчилгээ, консьерж зэрэг олон төрлийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг санал болгож байна. М-Си-Эс Эстейтс ХХК нь А зэрэглэлийн оффисын барилгууд, А зэрэглэлийн худалдааны талбай, тансаг зэрэглэлийн орон сууц, агуулахууд зэрэг өргөн хүрээтэй хөрөнгүүдийн менежментийг гүйцэтгэдэг билээ.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Мэргэшсэн менежмент нь аливаа үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын дараах салшгүй, амин чухал хэсэг гэдгийг бид өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар баталгаажуулан авч байдаг. Барилга байгууламжийн бүтээн байгуулалт, хөгжүүлэлт нь өөрөө том сорил боловч олон улсын шаардлага, стандартыг хангасан зөв менежментийг бүтээн байгуулалтын дараа хэрэгжүүлэх нь аливаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг ирээдүйд нэмэгдүүлэх, ашиг орлогыг урт хугацаанд хадгалахад хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Монгол улсын барилгын салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад үл хөдлөх хөрөнгийн зөв менежмент, үүнийг хэрэгжүүлэх мэргэшсэн хамт олны хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Энэхүү салбар манай улсад харьцангуй шинэ салбар ч манай компанийн мэргэшсэн баг хамт олон “Үл Хөдлөх Хөрөнгийн Менежментийн шилдэг сонголт, түүчээлэгч компани болно” хэмээх эрхэм зорилгынхоо төлөө ажиллаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийн менежментийн стандарт, шинэ соргог менежментийн арга барилыг бид цаг тухай бүрт нь нутагшуулж захиалагч нартаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэгч найдвартай түнш нь байх нь М-Си-Эс Эстэйтс компанийн туулийн зорилго юм.

Үйлчилгээ

Үл хөдлөх хөрөнгийн менежмент

Үл хөдлөх хөрөнгийнхөө өдөр тутмын менежментийн үйл ажиллагаанд өөрөө оролцох нь таны үнэ цэнэтэй цагаас хороох цаашлаад ажлын ачааллыг тань төвөггүйхэн ихэсгэдэг. Манай мэргэжлийн менежментийн үйлчилгээг авсанаар туршлагатай, мэрэгшисэн хамт олон таны үл хөдлөх хөрөнгөд хамгийн үр ашигтай, бүтээмжтэй байдлыг эрмэлзэн ажиллах бөгөөд таны цаг завыг хэмнэх болно.

Ашиглалтын менежмент

Хүрээлэн буй орчны менежмент

Аюулгүй байдалын менежмент

Эрчим хүчний менежмент

Борлуулалт, түрээс

Үл хөдлөх хөрөнгийг гэрээгээр борлуулах, түрээслэх нь манай компанийн үндэс суурь болсон үйл ажиллагаа юм. Бид төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээсийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн арвин туршлагатай хамт олон. Та үл хөдлөх хөрөнгөө борлуулах эсвэл түрээслүүлэхээр зэхэж байгаа бол бид танд түрээс борлуулалтын цогц үйлчилгээнүүдийг санал болгож байна.

Түрээс, Худалдаа, Маркетинг

Эцсийн хэрэглэгч сонгох, гэрээлэх

Түрээслэгч, худалдан авагчдын менежмент

ҮНЭТ ЗҮЙЛС

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үл хөдлөх хөрөнгийн менежментийг монголд хөгжүүлнэ

АЛСЫН ХАРАА

Олон улсын жишигт хүрсэн үл хөдлөх хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэгч үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байх.

ҮНЭТ ЗҮЙЛС

М-Си-Эс Группын ажилтан бүр доорх 6 үнэт зүйлсээ эрхэмлэн ажилладаг

МЭРГЭШСЭН ӨНДӨР ЧАДАВХИ

Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.

МАНЛАЙЛАЛ

Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог.

САНАЛ
САНААЧЛАГА

Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг.

БАГИЙН СЭТГЭЛГЭЭ

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг.

ӨӨРИЙМСӨГ
ҮЗЭЛ

Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг.

ҮНЭНЧ ШУДАРГА ЗАРЧИМ

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг.

SEND MESSAGE